Элчин сайд С.Баяр монголчуудтайгаа уулзана

600

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр өнөөдөр тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай уулзахаар болжээ. Эл уулзалтыг 19.00 цагт Элчин сайдын яамандаа товлосон юм байна.

Энэ үеэр монгол иргэдтэй ахуй амьдрал, ажил сургуультай холбоотой асуудлаар ярилцах аж. Мөн хэсэг монгол иргэд оффшортой холбоотой асуудлаар Элчин сайдын яамны гадаа эсэргүүцэл илэрхийлэн жагсах болсон. Эл асуудалд ч тайлбар хийх юм байна.

Онцлоход, УИХ-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсыг төлөөлөн гадаад орнуудад суух Элчин сайд нарыг томилоход Ерөнхий сайд асан С.Баярыг Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон юм.

Г.ХОРОЛ