Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн аваргуудад халгаатай үргэлжилж байгаа. Тодруулбал башёгийн дөрөв дэх өдөр буюу өнгөрсөн Лхагва гарагийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал магэшира Икиод ялагдал хүлээсэн бол аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Котошёогикүг, Сококура Харүмафүжиг даваад байсан юм.
Тэгвэл Их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээний тав дахь өдрөөс буюу өчигдрөөс тэмцээнийг орхихоор болжээ. Энэ талаар Миягино ояката “Өмнө нь Таяаксүтэй барилдаж байхдаа хөлөө гэмтээсэн. Гэвч өчигдөр улам сэдрээчихлээ. Өнөө өглөө эмнэлэгт үзүүлээд тэмцээнээс гарахаар шийдсэн” өчигдөр хэмээн мэдээлсэн байна.