Сонирхогчдын бодибилдингийн ДАШТ болно

533

Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнийг ирэх сарын 3-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тэмцээнд 400 гаруй тамирчин оролцох бөгөөд гурван өдрийн турш залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудаа тодруулах юм байна. Мөн эрэгтэй, эмэгтэй фитнес, бодибилдинг модель, Үнэмлэхүй аварга буюу Mr.Universe 2017 шалгаруулах аж.