‘Nike’ компани лалын шашинтай тамирчдад зориулсан гивлүүр гаргана

613

Спорт хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг ‘Nike’ компани Лалын шашинтай эмэгтэйчүүдэд зориулж спортоор хичээллэхэд эвтэйхэн байх гивлүүр үйлдвэрлэх анхны томоохон хувцасны компани боллоо. Тус гивлүүр 2018 онд худалдаанд гарах юм байна.

Уг бүтээгдэхүүнийг зохион бүтээхэд 1 жил зарцуулжээ. Агаарын солилцоог дэмжих үүднээс жижиг нүхтэй хөнгөн материал ашигласан онцлогтой.

Спортод зориулсан гивлүүрийг ‘Capsters’, ‘ResportOn’ зэрэг жижиг компаниуд үйлдвэрлэсээр ирсэн ч ‘Nike’компани энэ зах зээлд орж ирж буй анхны олон улсын томоохон компани болж байна.