/Винс нэртэй хирсийг толгойд нь 3 удаа буудсан байв/
Хулгайн анчид Францын амьтны хүрээлэнд хууль бусаар нэвтэрч ховордсон хирсийг хэрцгийгээр хөнөөж эвэрийг хулгайлсан хэрэг гарсан байна. Хирсийг толгойд нь 3 удаа буудаж хөнөөсөн бөгөөд урт эвэрийг нь цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж авсан байжээ. Хирсний жижиг эвэр дээр хөрөөний мөр үлдсэн нь хулгайчид ажилаа дуусгаж амжилгүй зугтахад хүргэсэн байна гэж тус амьтны хүрээлэнгийн ажилчид үзэж байгаа юм байна. Энэ төрлийн хэрэг Европд гарсан анхны тохиолдол гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Хирсний эвэр нь хар зах дээр өндөр үнэ хүрдэг бөгөөд Вьетнам, Хятад улсад эвэрийг афродизиак чанартай гэж үздэг тул 1кг нь $60,000 хүрдэг.