Эрэн сурвалжилж байсан жолоочийг илрүүлжээ

665

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд нэгэн үл таних жолооч зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироогоод хэргийн газраас зугтсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарчээ.
Тодруулбал, тус хорооны Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн зүүн талд байрлах “Хүннү” зочид буудлын урд замд зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд явж байсан марк, улсын дугаар тодорхойгүй хар өнгийн суудлын автомашин нь явган зорчигч Б-г мөргөснөөс нэгдүгээр эгнээнд явж байсан автомашинд явган зорчигч мөргүүлж амь нас нь хохирсон хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны орой 23 цаг 15 минутын орчимд гарсан байна. Уг хэрэгт холбогдуулан хар өнгийн тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байсан билээ.
Тэгвэл УБХЦГ-ын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулан Toyota Crown маркийн автомашины жолооч О болохыг тогтоожээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эх сурвалж: www.info.mn