Матрын ордынхон түр зуурын санхүүгийн бэрхшээлтэй тулгарна

524

Хонь – (3/21-4/19)
Энэ өдрийг урьдчилан сэргийлэх, сувиллын арга хэмжээнд зориул. Ойрын үед танд атаархагчид, хүчтэй өрөсөлдөгчид гарч ирэх нь. Хонинуудаас, сэрэмжтэй байж шийдэмгий хөдлөхийг шаардаж байна. Хоосон дэмий яриа, маргаан, хэлэлцүүлгийг бүү дэмж. Энэ нь таныг бусдад буруугаар ойлгогдох нөхцөлийг бүрдүүлэх болно. Ноцтой өвдөхгүйн тул бие махбодь, оюун санаагаа чийрэгжүүл.
Үхэр – (4/20-5/20)
Худал хуурмаг өдөр. Эргэн тойрныхон тань таныг хачин жигтэй үйлдлүүд хийхэд хүргэнэ. Санхүүгийн эрсдэлтэй алхам мөрийтэй тоглоомоос зайлсхий. Худалдаа наймаа бүү хий. Хэрэглэж заншаагүй хоол хүнсээ бүү хэрэглэ. Хүчтэй хордлого авах харшилтай болох аюул заналхийлж байна. Хий хоосон зүйлийн араас бүү хөөцөлд. Өөрийн үйл хөдлөлдөө шүүмжлэлтэй хандаж, алхам бүртээ дүгнэлт хийхийг од эрхэс сануулж байна.
Ихэр – (5/21-6/21)
Оюун санааны хөгжил ба практик амьдралд хуримтлуулсан туршлагаа хэрэглэх боломж бий болж байна. Өөрийн биеийн байдалд анхаарах хэрэгтэй. Хоолны дэглэм барих, амьтны гаралтай хоолноос татгалзах, бага зэрэг өлсөж болох юм. Ардын эмчилгээний аргаар эмчлэхэд сайн өдөр. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд урьдчилан харах авьяас бас зөн билиг нэмэгдэнэ. Шинэ ажил хэрэг эхэлж болно. Хэдий xүнд  хэцүү байсан ч өөртөө итгэлтэйгээр мөрөөдлөө амьдралд хэрэгжүүл.
Мэлхий – (6/22-7/22)
Хайр дурлалын амьдралд гэнэтийн эргэлт гарна. Болзооңд явахдаа тулаанд орох гэж буй жанжин мэт тактик, стратегээ боловсруул. Дунд насны хүмүүст хүндхэн өвчин үүсч болзошгүй. Дотны хүмүүс чинь чухал асуудлаа шийдэхэд саад хийх хэрэггүй. Ямар ч асуудалд бүтээлч, ухаалаг байдлаар хандах нь ашигтай. Аливаа ажлыг чанартай хурдан хийж гүйцэтгэж чадахгүй ажил бүү хүлээж ав. Энэ өдөр ямар нэгэн ахмадын үүргийг бүү гүйцэтгэ таагүй зүйлс авчирна. Багахан хэмжээний улс төржих нь  ашиг авчирна.
Арслан – (7/23-8/22)
Таны албан байр суурь бат бөх байна. Тэр ч бүү хэл улам ч бэхжинэ. Хаврын эхээр та жинхэнэ хайр дурлал гэж юу байдгийг мэдрүүлнэ. Ажил дээрээ хувийн амьдралаа бүү дэлгэ. Энэ нь танай удирдлагад таалагдахгүй, таны нэр хүндэд сэв суулгана. Та үйл явдлыг өөртөө ашигтайгаар өөрчилж чадахгүй учраас нөхцөл байдалд тохиолдлын байдлаар оролцоход болно.
Охин – (8/23-9/22)
Өнөөдөр бүх бэрхшээлийн үйл явдлыг тал талаас нь цэгнэсэн үнэлэмж ба зөн билэгт суурилсан шаргуу чанараар даван туулна. Хайр дурлал, романтик учралд таатай өдөр. Хурц цоглог зан, эерэг сэтгэл хөдлөл нь хуучны хайрттайгаа харьцах харьцаанд ирээдүйтэй өөрчлөлт авчирна. Орой үдшийг намуухан газар хайрттайгаа өнгөрөөхийг хичээгээрэй. Харин өнөөдрийн зүүдэлсэн зүүд хий дэмий хоосон зүйл байх тул сэтгэлээ чилээхгүй байхыг анхаарна уу.
Жинлүүр – (9/23-10/22)
Өглөө аль болох тайван бай. Хэрвээ та эрт босвол өөрөө өөртөө цаг гаргаж нам гүм орчинд өөрийгөө сонсохыг хичээ. Та агуулах чөлөөлөх худалдаанаас ихээхэн хэмжээний худалдаа хийнэ. Магадгүй маш их хэмжээний шинэхэн жимс ногоо худалдан авч ч болох юм. Зарим жинлүүрийнхэн хүсч байсан байшиндаа нүүхээр шийднэ. Хэн нэгэнтэй санамсаргүй танилцах нь таныг жаргаптай болгож магадгүй. Тиймээс санаандгүй болзоонд явахаас ичих хэрэггүй. Сайхан хувцаслаж өөдрөг байхыг хичээ. Ингэснээр та түүнд таалагдаж энэ харилцаа удаан үргэлжлэх харилцаа болон хувирч магадгүй.
Хилэнц – (10/23-11/21)
Сарын хоёр дахь хагаст ажлын ачаалал нилээд их байх бололтой. Гэвч таны удирдагч байх хүсэл эрмэлзэл тань харамсмаар алдаа эндэгдэлд оруулж, онцын шаардлагагуйгээр бусадтай муудалцахад хүргэж болзошгүй байна. Та өөрийгөө барьж тайван байхгүй бол алдаа эндэгдэл гаргаж магадгүй байна. Ажил төрөлд зориулж буй идэвхи зүтгэлээ багасгаж, бодол санаа, төлөвлөгөөгөө өөртөө хадгалж барьж байхыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Сайн таньж мэдэхгүй хүмүүстэй хийх уулзалт, ярилцлагыг аль болохоор бага хийхийг хичээ.
Нум – (11/22-12/21)
Хэрүүл маргаан зөрчил тэмцэл бардам зангаар дүүрэн өдөр. Зөөлөн нийтэч бай. Эс тэгвээс эргэн тойрныхонтойгоо ойлголцож чадахгүй. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуул. Хууль сахиулах байгууллагынхантай бүү орооцолд. Хайр дурлалын харилцаанд тааламжтай өдрүүд өнгөрөх ч энэ нь сарын төгсгөлд хүчтэй зөрчилдөөн болж шинэ хүнийг сонгож болзошгүй. Илэн далангүй байснаар харилцаагаа сэргээж болзошгүй юм.
Матар – (12/22-1/19)
Энэ өдрөөс эхлэн санхүүгийн мөнгөн нөөцтэй болно. Ойрын үед төлөвлөгдөөгүй зарлага гарах магадлал маш өндөр байна. Олонхи матарнууд түр зуурын санхүүгийн бэрхшээлтэй тулгарна. Энэ үед удирдлага хамт олонтойгоо сайн харьцаатай байх мөн орлогын шинэ эх үүсвэр хайх нь чухал. Хүнд байдалд байгаа эмэгтэй найз болон эсвэл хамт ажилладаг хүндээ санаа тавих хэрэгтэй.
Бумба – (1/20-2/18)
Ухаан, эр зориг нэгдэж үүнийг хүчтэй зөн билэг бэхжүүлнэ. Та маш чөлөөтэй байж өөрийн уран бүтээлд өөрийгөө дээд зэргээр илэрхийлж чадна. Өнөөдөр та өөрийн амьдралын зарчим, нэр хүнд, үзэл бодлоо идэвхитэйгээр хамгаалах хэрэгтэй. Эс бөгөөс үйл явцын өрнөл нь таны талд шийдэгдэхгүй. Хувийн амьдралд чухал өөрчлөлт гарахуйц шинэ сонирхол хумхын ордны эмэгтэйчүүдийг хүлээж байна. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлт, эсвэл ажил мэргэжлийн хүрээнд саад тотгор учрах магадлал энэ ордны эрчүүдэд илүү байна. Хайр дурлалын асуудал сэтгэл гонсойлгоно. Уран бүтээлийн ажил эхлэхэд таатай. Бие дааж шийдвэр гарга.
Загас – (2/19-3/20)
Энэ өдөр та чухал хэлэлцээрүүд байгуулж, ашигтай арилжаа наймаа хийж чадна. Өөрийн санаагаа материаллаг сайн сайхны зорилгодоо төвлөрүүл, хүлээн авсан мэдээллүүдээ зөв боловсруул. Ингэвэл та оготны нүхнээс сувдыг олох арга ухааныг олж чадна. Өдрийн эхний  хагаст бага зэргийн маргаан тэмцэл байж болох талтай. Харин энэ байдал нь өдрийн хоёрдугаар хагаст намжмал байдалд орж тогтворжино.