Төрийн ордны ‘В’ танхимд
09:00 цагаас ‘Дэлхийн усны өдөрт зориулсан Монгол Улсын усны нөөц, ашиглалт, хамгаалалт, усны бодлогын хэрэгжилт’ сэдэвт хэлэлцүүлэг эхэлнэ.
МҮХАҮТ-д
09:30 цагаас Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны танилцуулах уулзалт болно.
Монголбанкны 5 давхрын хурлын танхимд
9:30 цагаас Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги сэдэвт хэлэлцүүлэг болно.
Ашигт малтмал газрын тосны газрын 1 дүгээр байранд
10:00 цагт ‘Монголын геологи хайгуул-2018′ чуулга уулзалтын хэвлэлийн хурал болно.
Shangri-La зочид буудлын Grand ballroom-д
11:00 цагт Азийн орнуудын цахим мөнгө, блокчайн технологи хөгжүүлэгч бизнесменүүд Улаанбаатар хотноо уулзалт зохион байгуулах гэж байна.
Замын цагдаагийн албаны Хурлын танхимд
11:00 цагаас Замын цагдаагийн албанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийх гэж байна. Сэтгүүлч таныг хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэхийг урьж байна.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагаас Монгол хэлний тухай хуулийн асуудлаар Хэл шинжлэлийн доктор Э.Жамуха мэдээлэл хийнэ.
Ардчилсан намын төв байр ‘Ардчиллын өргөө’-ний таван давхарт
12:00 цагаас АН-ын Үндсэн дүрмийн хороо, Дотоодын сонгуулийн хорооноос гаргасан зарим шийдвэр, Эргэлтийн сонгуулийн үйл явцтай холбоотой мэдээллийг намын удирдлагууд олон нийтэд танилцуулна.