“Тэнүүн огоо” компанийн автобус шатаж зорчигчдыг эрсдэлд орууллаа

476
“Тэнүүн огоо” компанийн автобус удаа дараа шатаж, зорчигчдыг эрсдэлд оруулдаг болоод удаж байна. Тодруулбал, саявтархан буюу 3 сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, “Гэсэр” сүмийн ойролцоо зорчигч тээвэрлэж явсан нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарчээ. Тус тээврийн хэрэгсэл нь “Зүүн салаа-МУБИС” чиглэлд зорчигч тээвэрлэдэг “Тэнүүн Огоо” ХК-ийн автобус байжээ.
Галын тухай дуудлага нийслэлийн ОБГ-д тухайн өдрийн 17:50 минутын орчимд ирсэн бөгөөд галын 010-р анги шуурхай ажиллан галыг унтраасан бөгөөд азаар галд хүний амь эрстэж, зорчигч гэмтэж бэртээгүй байна.
2016 оны аравдугаар сард мөн л “Тэнүүн Огоо” компанийн автобус шатаж байв. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн авто үйлчилгээний “Драгон” төвийн урд зам “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус замын хөдөлгөөнд оролцож байхдаа шатаж олон арван зорчигчдыг эрсдэлд оруулж байсан юм. Тухайн үед автобусны ар, моторын хэсэг шатсан байсан бөгөөд мөн л азаар зорчигчид галд өртөлгүй өнгөрч байжээ.