“Дахин тэвчихгүй” тайван жагсаалд Солонгос дахь Монголчууд нэгдлээ

755
Тэрээр энэ сарын 12-13-нд шилжих шөнө Замын-Үүд хотод ой найман сартай эрэгтэй хүүхдийг хүчиндсэн онц ноцтой хэрэг гарч, нийгмийг тэр чигт нь цочирдуулсан.  Тэгвэл уг үйлдэл болон хүүхдийн хүчирхийлэлтэй “зэрлэг нийгэм”-ийг эсэргүүцэж Монголчууд “Дахин тэвчихгүй”  уриатай тайван жагсаал хийлээ.
Орон даяар өрнөсөн тайван жагсаалд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчууд мөн нэгдэн тус улсын Сөүл хотын “Монгол туан”-ы үүдэнд жагслаа. Тэрбээр жагсаалыг залуусын төлөөлөл Ард Түмний Хүү Б.Ням-Эрдэнэ, оюутан Б.Бат-эрдэнэ. мөн н.Майнбаяр, н.Бүрэнтуяа, н.Наранбилэг, н.Долгорсүрэн, н.Мөнхчимэг зэрэг хүмүүс зохион байгуулжээ.
Тэд “Бид дахин тэвчихгүй, Эрчүүд удирдагч байж болно, хүчирхийлэг байж болохгүй, Хүүхэд айдасгүй өсөх ёстой, Хүүхэд-Бидний ирээдүй, Бид айж байна, Хуулиа чангалъя” уриан дор нэгдэн жагслаа. Мөн жагсаалд оролцсон Монголчуудаас 1000 гаруй гарын үсэг цуглуулсан байна.