Утааны эсрэг аав ээжүүд “Цэргийн баяр”-аар жагсана

1175

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр ахин жагсахаар болжээ.
Тодруулбал тус ТББ-аас хоёр удаа утааны эсрэг хоёр жагсаал зохион байгуулж, Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байгаа тул ийнхүү дахин жагсахаар болсон байна.
Жагсаалд 300-350 хүн оролцох бөгөөд “Утааг арилга”, “Эмнэлгээ барь” гэсэн үгэн хэлбэрт орж жагсахаа Хотын захиргаанд мэдэгджээ. Жагсаал Сүхбаатарын талбайд 12:00 цагаас болох аж.

Эх сурвалж: www.info.mn