Намрын нээлтийн барилдаан энэ сарын 17-нд болно

559

МҮБХ-ноос ирэх жилийн наадам хүртэлх хугацаанд зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан.
Тэгвэл энэ намрын нээлтийн барилдаан есдүгээр сарын 17-ны өдрийн 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм байна. Мөн энэ үеэр Монгол бөхийн өргөөнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын айраг цагаан идээний баяр үзэсгэлэн худалдаа дэлгэгдэх аж.