Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг, 11 хороололд хичээлээ тараад харьж явсан арван настай хүүг хулгайлахыг оролдсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарч олныг цочирдуулсан. Цагдаа нар хүүг саатуулан зогсож байгаад гудамжны камерт бичигдсэн эрэгтэйг олж баривчилсан. Түүнийг ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулжээ.
Энэ хэргийн талаар сэжигтэн мэдүүлэгтээ“Хүүхэд хулгайлах гэж оролдоогүй. Миний өөдөөс олон юм яриад байхаар нь том хүний өөдөөс хэрэлдлээ гэж амыг нь тагласан. Тэр үед хүн гараад ирэхээр нь явуулсан” гэсэн байна.
Сэжигтэн У гэдэг бөгөөд 35 настай, түүх нийгмийн багшаар Сүхбаатар дүүргийн Сүхбаатарын нэрэмжит II дугаар сургуульд жил гаруй хугацаанд ажиллаж байгаад сурагчидтай зүй бус харилцсан шалтгаанаар ажлаасаа халагдсан байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хулийнхан сэжигтний сэтгэцийг шалгуулахаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүсэлт тавиад байгаа гэнэ. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Ерөнхий боловсролын дунд сургуулиудын ойр орчимд их эргэлддэг гэх мэдээлэл ирсэн аж.