ОУВС-гийн дүгнэлт юу өгүүлнэ вэ?

601

ОУВС даяарчлалын эдийн засгийг өснө гэсэн хүлээлттэй байгаа нь нефтийн үнийг нэмэгдүүлж магадгүй.

Хөгжилтэй эдийн засагтай, бүрэлдэн тогтсон зах зээлтэй, хөгжиж буй орнуудын эдийн засгийн идэвхи 2017–2018 онуудад нэмэгдэнэ гэсэн дүгнэлтийг Олон улсын валютын сан (ОУВС) дүгнээд 3,4-3,6 хувийн өсөлт бий болно гэв. Аравдугаар сарын ОУВС-гийн дүгнэлтэд 3,1 хувийн өсөлттэй байна гэсэн юм.

Өндөр хөгжилтэй орнуудад эдийн засаг нь 2017 онд 1,9%, 2018 онд 2,0% байна гээд өсөлтийг 0,1 ба 0,2 хувийн пунктаар аравдугаар сарынхаас нэмжээ. Энд АНУ-ын ирээдүйн засаг захиргааны бодлого тодорхойг бас тэмдэглэв.

ОУВС баррель нефтийн үнийг 2017 онд 0,6 ам.доллараар нэмэн 51,2 доллар, 2018 лонд 53 доллар болно гэв.

АНУ-ын ДНБ-ний өсөлт

Тус сан төсвийн татаас нь, ДНБ-нийг 2017 онд 2,3 хувь, 2018 онд 2,5 хувь болгоно гээд өмнөх дүгнэлтээ ялимгүй нэмэгдүүлжээ.

Мөн Герман, Япон, Испани, Нэгдсэн вант улсын эдийн засгийн өсөлт нь Итали, Солонгосын уналтыг нөхнө гэж үзэв.

Хөгжиж буй эдийн засгийн өсөлт

Оросын эдийн засаг 2017 онд 1,1% , 2018 онд 1,2% гэсэн өсөлтийг харуулах гэнэ. бүрэлдэн тогтсон зах зээлтэй, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн онд 4,1% байсан бол энэ онд 4,5% хүртэл, 2018 онд 4,8% хүртэл нэмэгдэх ажээ.

Тухайлбал ОУВС Хятадын өсөлтийг 6,5 хувь хүртэл нэмэн дүгнэв. Нефтийн олборлолт нь Нигерийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэлээ. Гэхдээ зарим бүс нутагт эдийн засаг нь бага зэргийн уналттай байх гэнэ.

Энэтхэгийн өнөөгийн (2016–2017) өсөлтийг 1 ба 0,4 хувийн пунктаар буулган тус бүрийг нь 7,2% ба 7,7% хувь хүртэл багасгалаа. Индонези, Тайландын дүгнэлтээ бас л ялимгүйгээр буулгажээ. Латин Америкт өсөлт 1,2% ба 2% байх гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР