Оны сүүлийн сугалаа ням гаригт болно

433

НӨАТ-ын урамшууллын системийг 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн оны турш 18 удаагийн сугалаа зохион байгуулж, азтанууд шалгаруулсан. Харин 19 дэх удаагийн сугалааны тохирол энэ ням гаригт буюу нэгдүгээр сарын 22-нд болох юм байна. Гэхдээ энэхүү сугалаа нь өнгөрсөн оны хамгийн сүүлчийн сугалаа байх юм. Өөрөөр хэлбэл, уг сугалааг 2016 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаар явуулах юм. Тиймээс иргэд 2016 оны сүүлийн сарын худалдан авалтаа бүртгүүлж амжаагүй бол нэгдүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд амжиж бүртгүүлэхийг сануулж байна. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын 2016 оны сүүлчийн сугалаанд азаа үзэх боломжтой болох ажээ.

Төлбөрийн баримтын мэдээллээ цахим системийн 2017 оны баримт бүртгүүлэх цэсэнд бүртгүүлснээр НӨАТ-ын сугалаанд хамрагдах боломжтой гэж Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд хэлж байна.