Олон улсын хоорондын хил дамнасан тээврийн семинарын үр дүнд Азийн авто сүлжээний АН-4 чиглэлийн ерөнхий чиглэл болгож Монгол, ОХУ, БНХАУ гурван улсыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарчээ.
Энэхүү зөвлөмжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2016 оны 12 дугаар сард ОХУ-ын Москва хотноо байгуулж туршилтын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан байна. Ийнхүү тус тусын дотоодын бэлтгэл ажлыг хангах, цаашид шийдвэрлэх бусад асуудлуудыг ажлын хэсэг байгуулан шийдвэрлэснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх мэдээллийг Монгол, Англи хэл дээр бичиж эхэллээ. Ингэснээр дамжин өнгөрөх болон улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэхэд үүсэх саад бэрхшээлийг арилгах, тээвэрлэлтийн баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэх нэг алхам болж байгаа юм.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв