Улаанбаатарт 2-4 градус дулаан

559

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 7-12 градус, Увс нуурын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр 2-7 градус хүйтэн байна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар0-5 градус дулаанбайна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. өдөртөө 2-4 градус дулаан байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.