Эмэгтэйчүүдийн баяраар 52 согтуу жолоочийг илрүүлжээ

485

Гуравдугаар сарын 8-нд цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлэн урьдчилан сэргийлж ажиллажээ.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 284 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 225 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 5 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 3, мөргөлдсөн 9 байна. Мөн сургуулийн насны 1 хүүхэд зам тээврийн осолд өртсөн.

Гарсан осол хэргүүдээс дурдвал,

  • Хан-Уул дүүргийн 4-р хороо “Viva City” хорооллын замд амины Toyota Prius-20 маркийн автомашины жолооч Б нь Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц нарын хоёр хүн гэмтсэн.
  • Мөн Баянгол дүүргийн нутаг Ард аюушийн өргөн чөлөөний замд Toyota Prius маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 6 настай Т-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь 12 настай ахын хамт явж байсан байна.