Мальтын Гоцо арал дээрх 28 метр өндөр алдарт “Номин цонх” нэртэй хад элсэн арк,өнөөдөр өглөөгүүр нурж уналаа гэж тус улсын ерөнхий сайд Жозеф Мускат өөрийн твиттер хуудсандаа мэдээлжээ. Байгалийн энэ гайхамшигт бүтээлийг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс олон тооны жуулчид тус улсыг зорьдог байсан юм. Энэ үзэсэгэлнт “бүтээл” нурсаныг сонсч харамссан олон зуун хүн энд цугларсан байна.
“Номин цонх”-ноос сүүлийн жилүүдэд элс нуран унаж эхэлснээр эрдэмтэд тун удахгүй нурж унах нь гэж таамаглаж байжээ. Энэ хавцал, цонхыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэж авсан байсан юм.
Одоо энэ хавцал, цонхны бүрэн бүтнээрээ байсан гайхамшигт төрхийг “Титануудын тулаан”, Монте Кристо гүн” зэрэг кинон дээрээс л харах боломж үлдэж байна.
Эх сурвалж: www.info.mn