Дэлхийн ухаалаг гар утасны ашгийн 79 хувийг Apple ганцаар эзэлжээ

444

Өнгөрсөн жилийн ухаалаг гар утасны бизнесийн ашгийн 79.2 хувийг Apple компани ганцаар эзэлснийг Strategic Analytics байгууллага өнөөдөр зарлажээ.

Дэлхий нийтээр ухаалаг гар утас үйлдвэрлэгчид 2016 онд $53.7 тэрбумын татварын өмнөх ашиг олсны $44.9 тэрбум нь Apple компанид ноогдсон байна.

Тодруулбал Apple-ийн борлуулалтын орлогод эзлэх ашгийн хувь хэмжээ 32.4 хувь буюу хамгийн өндөр нь байжээ.

Харьцуулбал Samsung компани $8.3 тэрбумын ашиг 2016 онд олсон нь нийт салбарын ашгийн 14.6 хувь болсон байна.

Samsung-ийн борлуулалтын орлогод эзлэх ашгийн хувь хэмжээ 11.6 хувь юм. Note 7 утасны гамшгаас болоод Samsung 2016 онд $71.6 тэрбумын ухаалаг гар утасны борлуулалт хийсэн нь 2015 оны $75.2 тэрбумаас буурсан үзүүлэлт болжээ.

Харин Хятадын үйлдвэрлэгчид хямд үнээр зах зээлд хүч түрж байгаа ч ашгийн хэмжээ нь маш бага байгаа нь эндээс харагдаж байна.

Тухайлбал Huawei өнгөрсөн жил $929 саяын ашиг олсон нь нийт салбарын ашгийн 1.6 хувийг эзэлж байгаа юм. Түүний дараа OPPO 1.5 хувь, Vivo 1.3 хувийн ашиг тус тус олсон байна.

Эх сурвалж: Yonhap