09:00 цагт
- Төрийн ордоны “Б” танхимд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага” сэдэвт Зөвлөлдөх уулзалт болно.
- “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалт ЭМЯ-нд болно.
10:00 цагт
- “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдвээр Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлэг зохион байгуулна.
- Хатан туул театрт БСШУС-ын сайд Ж.Батсуурь ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцана.
- Хуульч Б.Баяр, Эдийн засагч Л.Наранбаатар нар “Эрдэнэс Тавантолгой”-н жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар Үнэт цаас төлбөр тооцооны төвд хандах гэж байна.
11:00 цагт
- Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, Монголын шатрын холбоо хамтран Хэнтий аймгийн Дадал суманд шатрын УАШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулж MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Үндэсний мэдээллийн төвд болно.
11:30 цагт
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг шалгуулах, хувьчлах талаар ард түмний санал авах “Олон нийтийн 11-11 төв” нээгдсэн талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
- Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
11:40 цагт
- Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа болно.
- “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт АТГ-ын байранд болно.
12.00 цагт
- ЭМЯ-нд Сүрьетэй тэмцэх дэлхийн өдрийн талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт
- Энэ сарын 9-ний өдрөөс эхлэн заагдсан хугацаандаа АТБӨЯХ-ийн татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон талаар нийслэлийн Татварын газар, ЗЦА-аас мэдээлэл хийнэ. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болно.
15:00 цагт
- Тусгаар тогтнолын ойд зориулсан Математикийн Улсын 4-р олимпиадын дүнгийн хурал, шагнал гардуулах ажиллагаа Олонлог академийн байранд болно.