Волейболчид өнөөдөр медалийн төлөө тоглоно

395

‘Буянт-Ухаа’ спортын ордонд Азийн Зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр тэмцээний мөнгөн медалийн төлөөх тоглолт болж, манай баг Японы багт 3:0-ээр хожигдсон. Өнөөдөр алтан медалийн төлөө Японы баг Тайваний багтай 15:00 цагт тоглоно. Харин манай баг хүрэл медалийн төлөө БНСУ-ын багтай 13:00 цагт өрсөлдөх юм. Мөн  өнөөдөр медалийн хоёр тоглолт болохоос гадна тавдугаар байрын төлөө БНАСАУ-Макаогийн баг (11:00 цагт) тоглоно.