‘Ажлын байрыг минь буцааж өгөөч’ эсэргүүцлийн хөдөлгөөн маргааш эхэлнэ

966

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэх тухай Шийдлийн Засгийн газрын 270-р тогтоол гарсан. Энэ тогтоолыг цуцлах асуудлаар ‘Шинжлэх ухаанаа аваръя’ түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос энэ сарын 16-нд хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Тэд хариугаа өнөөдөр бичгээр авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ. Гэвч шаардлагын хариу ирээгүй тул маргааш 11.00 цагаас ‘Ажлын байрыг минь буцааж өгөөч’ нэртэй гадаа ажиллах эсэргүүцлийн хөдөлгөөнийг хугацаагүй зохион байгуулахаар шийдвэрлэв.

Энэ асуудлыг шийдэхгүй бол ирэх сарын эхээр шинжлэх ухааны салбарынхныг хамарсан, Засгийн газрын чихний бөглөөг гаргах ‘Үлэг гүрвэлийн цурхираан’ нэртэй жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.