1. Хорио цээр гэж үгүй. Дуртай бүхнээсээ татгалзахын хэрэг байна уу? Түүний оронд идэх хэмжээгээ л багасгаарай. Тухайлбал, одоо хэрэглэж байгаа тавгийг арай бага хэмжээтэйгээр нь солиод авбал хоолны хэмжээ багасах хэрнээ адилхан цадаж чадна. Учир нь бидний ходоод уураг тархитай холбоотой байдаг бөгөөд бүтэн таваг хоол идихсэн юм чинь цадчихсан гэсэн дохиог дамжуулдаг юм.
2. Дуртай хоолоо маш удаан зажилж идээрэй. Хоолондоо хамгийн багадаа 30 минутыг зориулах хэрэгтэй. Учир нь хоолоо идэж эхлээд 20 минутын дараа л бидний бие махбодь түүнийг хүлээж авч эхэлдэг. Тиймээс, хоолыг удаан зажилснаар амархан цадаж, ихийг идэхгүй.
3. Хүсэхгүй байсан ч өглөөний ундыг заавал идэж байгаарай. Өдрийн эхний хагаст бүтэн өдрийн энергийг хуримтлуулах шаардагатай учраас өглөөний цай арвин байх ёстой.
4. Тослог болон гурилан бүтээгдэхүүнийг өдрийн 12 цагаас өмнө л идэж болно. Өөрөөр хэлбэл, өдрийн эхний хагаст дуртай бүхнээ идэх боломжтой. Харин үдээс хойш бие организмын үйл ажиллагаа удааширдаг тул калорийг шатааж амжилгүй өөх тос болгон хувиргадаг.
5. Чиний идэх дуртай шоколад ба зөгийн бал яахын аргагүй биед маш хэрэгтэй бүтээгдэхүүн. Гагцхүү хэтрүүлэн хэрэглэх нь зохисгүй болов уу.
6. Хоолоо идсэний араас шууд шингэн зүйл уухыг азнаарай. Бие организмд хоолыг бие даан боловсруулах боломжийг нь олго. Ходоодны шүүсийг шингэрүүлэх хэрэггүй.
7. Өдрийн хүнсний орцонд сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглээрэй. Учир нь тэд өөх тосыг залдлахад туслах болно. Ногоо жимсийг сайн идэж, хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодисыг хуримтлуулаарай.
Эх сурвалж http://www.info.mn