Х.Бадамгэрэл шинэ топ модель нэмэгдэхэд дургүй юу

1543

“Андра модель” агентлагийн захирал, мисс, топ модель Х.Бадамгэрэл “Топ модель” гэх алдрыг 2015 онд “Гоёл” наадмаас хүртсэн билээ. Тэгвэл “Гоёл 2017” наадам топ модель шалгаруулаагүй юм. Харин Х.Бадамгэрэл үүнд сэтгэл хангалуун байгаа бололтой. Магадгүй тэрбээр загварын ертөнцөд шинэ топ модель нэмэгдэхийг таашаахгүй байгаа ч юм билүү. Учир нь тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа  “Моngolia`s Next Top Model” шоуны талаар байр сууриа илэрхийлээд зогсохгүй “Гоёл”-ын талаар ч ярьжээ. Тэрбээр “Мэдээж “Моngolia`s Next Top Model” шоу загварын салбарыг таниулах бас нэгэн үүд хаалга. Энэхүү шоу цаашдаа ч үргэлжлэх ёстой. “Моngolia`s Next Top Model” шоуны ялагч тухайн шоуны л топ модель. Түүнээс биш Монголын топ модель гэх боломжгүй. Энэ нь асар том ялгаатай учраас өрөөсгөл ойлгож болохгүй. “Топ модель” нэрийг нэг шоунд оролцоод авдаг зүйл биш” гээд “Гоёл” наадмын тухайд “Энэ жил угаасаа топоор тодрох модель байгаагүй. Топ моделиор тодрох хэмжээний ур чадвартай, чанартай модель байгаагүй  гэсэн тайлбарыг удирдлагууд нь ч хэлсэн  шүү дээ. Бид ч гэсэн холбооныхоо энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн” гэжээ.

Эх сурвалж: http://www.info.mn