Өнгөрөгч долоо хоногт АНУ нэгэн шинэ түүхийн хуудсыг эхлүүлж, 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп албан ёсоор тангараг өргөсөн. Тангараг өргөх ёслолын үеэр Трамп болон түүний гэр бүлийнхнээс өөр нэгэн олны анхаарлын төвд орж ирсэн нь түүний бие хамгаалагч байлаа.
Цуваа жагсаалын дунд гэргий Меланья Трампын хамтаар ард олонтой мэндчилж явсан Трампаас тун холгүй алхах “халзан” бие хамгаалагчийн баруун гар огт хөдлөхгүй байсан аж. Трампын бие хамгаалагч урт пальтон дотроо зэвсэг нууж явсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн бөгөөд түүнийгээ далдлах зорилгоор хиймэл гар ашигласан хэмээж байв.
Тангараг өргөх ёслолын үеэр бичигдсэн олон дүрс бичлэг болон гэрэл зурагт өнөөх бие хамгаалагчийн баруун гар огтоос хөдлөөгүй нь энэ сэжгийг улам баталж байлаа. Гэвч энэ бүх таамаг ташаа байсан гэдгийг God Guns Guts Glory твиттер хаягт тавигдсан 11 секундын дүрс бичлэг баталжээ. Тус бичлэгт ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нараас алхам ч холдохгүй байгаа “хөшүүн” гарт бие хамгаалагчийн баруун гар хөдөлж байсан бөгөөд өмссөн хүрмээ хүртэл засч харагджээ.
Трампын хамгаалагчийг зэвсэглэсэн хиймэл гартай гэж таамаглаж буй youtube хуудсан дахь бичлэг
https://www.youtube.com/watch?v=5VSHPbhOe34