Эстонийн парламент энэ сард бүрэн эрхийнх нь хугацаа албан ёсоор дуусч буй Ерөнхийлөгч Тоомас Ильвесын залгамжлагчийг сонголоо. Тодруулбал, анх удаагаа эмэгтэй хүнийг сонгосон нь түүхэн явдал болж байна.
Эстон улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр Европын холбооны гадаад харилцааны байгууллага, Европын шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээчээр ажиллаж байсан туршлагатай 46 настай Керсти Калжулайд гэгч эмэгтэй сонгогджээ. Тэрбээр санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатайгаас гадна Ерөнхий сайдад мөн зөвлөж байсан аж.
Улмаар 2004 оноос ЕХ-ны шүүхийн шинжилгээний хүрээлэнд ажиллаж эхэлсэн байна. Бүсгүй энэ сарын 10-нд тангаргаа өргөж, албан ёсоор Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох ажээ.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил бөгөөд бэлгэдлийн үүрэг гүйцэтгэдэг байна.