ХААН Банк Сан баруун бүсийн нярайн эмч нарын сургалтыг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа

809

Монгол улсад нярайн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн эмч нар дутмаг байдгаас шалтгаалан аврах боломжтой цаг хугацаанд нь нярайн амь нас эндэх эрсдэл их байгаа нь судалгаанаас харагддаг.

Иймд ХААН Банк Сангаас “Монгол Эм Импэкс” ХХК-тай хамтран 10-р сарын 2, 3-ны өдрүүдэд Ховд аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний танхимд Ховд, Завхан Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн нярайн эмч нарт зориулан “Дутуу нярайн эндэгдлийг бууруулах баруун бүсийн нярайн эмч нарын чуулга уулзалт”-ыг ивээн тэтгэж ажиллалаа.

37eba7_14502861_1183641571695596_8650552814549979599_n_x974

ХААН Банк нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд үүний нэлээдгүй хувийг эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт эзэлдэг билээ.

Өнгөрсөн хугацаанд ХААН Банк “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 6 жилийн турш орон даяар хэрэгжүүлж, хавдраас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй эх, хүүхдийн  эрүүл мэндэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулж ХӨСҮТөвийн нярайн тасгийг тохижуулах, ЭХЭМҮТөвийн амбулаторт засвар хийх ажлыг санхүүжүүлэн ажилласан билээ.

Монголын үрс эрүүл саруул өсөн торниж өрх бүр аз жаргалаар дүүрэн байг.