Хэрэв ам.долларын тэрбумтнуудын хөрөнгө оруулалт одоогийнх шигээ өндөр өгөөжтэй байсаар байвал ирэх 25 жилийн дотор ам.долларын анхны их наядтан төрнө гэж “Oxfam International” тооцоолжээ. Сүүлийн 25 жилд дэлхийн хамгийн чинээлэг нэг хувь, хамгийн ядуу 50 хувиас ч илүү орлого олсон байгаа юм.
Эргэн сануулахад энэхүү агентлаг дэлхийн хамгийн чинээлэг найман эрхмийн хөрөнгө дэлхийн хүн амын талтай тэнцэж байгаа талаар энэ долоо хоногийн эхээр танилцуулжээ. Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Билл Гэйтсийн хөрөнгө 91.6 тэрбум ам.долларыг даваад байгаа бөгөөд тэрбээр 2006 онд “Microsoft”-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо больсноос хойш түүний хөрөнгө 50 хувь буюу ойролцоогоор 25 тэрбум ам.доллараар өсжээ. “OxFam” орлогын хэт зөрүүтэй байдал нийгмийн тогтвортой байдалд заналхийлж, популизмыг өдөөх эрсдэлтэй байдаг гэж тайлбарлажээ.
Г.Ану