Жэй Логийн даашинз урагджээ

2251

“People’s Choice Awards” шагнал гардуулах ёслолын үеэр нэрт дуучин, жүжигчин Женнифер Лопесын гоёлын даашинз оёдлоороо ханзарсан байна.
47 настай од бүсгүй тус ёслолын арга хэмжээнд загвар зохион бүтээгч Рим Акрагийн урласан хилэн даашинзтай морилон иржээ.
Улаан хивсэн дээгүүр гунхалзаж явахад нь тансаг даашинз нь оёдлоороо бага зэрэг ханзарсныг хорон нүдтэй гэрэл зурагчид олоод харсан байна.

Эх сурвалж http://www.info.mn