“Mongolia Gold-2017” чуулга уулзалт болж байна

445

‘Чингис хаан’ зочид буудалд  өнөөдөр Монголын Уул Уурхайн Биржээс зохион байгуулж буй ‘Mongolia Gold 2017’ алтны салбарын хөрөнгө оруулагчдын чуулган, болж байгаа аж. Энэхүү арга хэмжээнд   Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Баатарцог нээж үг хэлжээ. Тэрбээр ‘Энэхүү чуулганы зорилго алтны салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, тогтворжуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ түвшинд хүргэхэд чиглэгдэж байна’ гэжээ.