Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж буй. Тэд Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудтай Нийслэлийн удирдлагуудын хамт газар дээр нь очиж танилцан, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж байгаа юм.
Тэгвэл Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар өчигдөр Баянгол дүүрэгт ажиллаж, дахин төлөвлөлтийн барилгын ажлын явцтай танилцжээ. Тус ажлын хэсэг НМХГ-ын улсын байцаагчидтай хамтран ажиллажээ.
Эх сурвалж: www.info.mn