Циркийн гурван жүжигчин ослоор амиа алджээ

688

Орон нутагт тоглолт хийхээр явж байсан циркийн уран бүтээлчид автын осолд орж, гурван жүжигчин амиа алджээ. Осол Булган аймгийн Рашаант сумын нутагт өчигдөр /2017.01.19/ шөнө гарсан болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Рашаант сум нь Булган аймгийн төвөөс 250 км орчим зайтай аж.

Тэд зургуулаа /таван эрэгтэй, нэг эмэгтэй/ явж байсан бөгөөд ослын улмаас гурван жүжигчин ослын газарт амиа алджээ. Үлдсэн гурван жүжигчний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа ажээ. Тэднийг өнөөдөр Рашаант сумын эмнэлгээс ГССҮТ-д хүргэсэн байна.

Амиа алдсан жүжигчид алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга болон жонглёрчин Б.Идэр нар байжээ.

Циркийн залуу уран бүтээлчид гэнэтийн эмгэнэлт ослоор амиа алдсанд найз нөхөд, хамтран ажиллаж байсан циркийн уран бүтээлчид сошиал сүлжээгээр эмгэнэл илэрхийлсээр байна.