Тангараг өргөх ёслолын үеэр Дональд Трампын хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

523

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандаж үг хэлсэн юм.

Түүний хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг эшлэн хүргэж байна.

ЭРХ МЭДЛИЙГ АРД ТҮМЭНД
“Бид эрх мэдлийг нэг засаг захиргаанаас нөгөөд, нэг намаас өөр намд зөвхөн шилжүүлж байгаа бус, харин эрх мэдлийг Вашингтоноос Америкийн ард иргэд та бүхэнд шилжүүлж байна”

“2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр бол ард түмэн нь улс орныхоо удирдагч дахин болсон өдөр гэдгээр дурсагдах болно. Манай орны бүх мартагдсан иргэд дахин хэзээ ч мартагдахгүй байх болно”

АМЕРИКИЙН ДОРОЙТОЛ
“Манай ихэнх иргэдийн хувьд бодит байдал өөр байна. Эх, хүүхдүүд ядуурч, зэвэнд идэгдсэн үйлдвэрүүд булшны чулуу мэт хөглөрч, боловсролын системд мөнгө цутгаж байгаа ч залуу үеийг мэдлэг чадваргүй болгож, гэмт хэрэг, хар тамхи маш олон хүний амийг авч, манай орны асар их нээгдээгүй баялгийг цөлмөн хоосруулж байна. Энэхүү Америкийн доройтол яг эндээс, яг одооноос эхлэн зогсох болно”

БУСДЫГ БАЯЖУУЛАХАА ЗОГСООНО
“Олон арван жилийн турш бид Америкийн үйлдвэрлэлийг золиослон байж гадаадын аж үйлдвэрүүдийг баяжуулсан, өөрийн армийг доройтуулан байж гадаад улс орнуудыг зэвсгээр хангаж байсан, өөрийн хилийг орхин байж бусдын хилийг хамгаалж ирсэн, Америкийн дэд бүтэц муудаж, илжирч байхад олон их наяд долларыг гадаадад үрж байсан. Энэ бүхнийг зогсооно.”

ШИНЭ ҮЗЭЛ: ХАМГААС ТЭРГҮҮНД АМЕРИК
“Энэ өдрөөс эхлэн шинэ үзэл санаа манай улс орныг жолоодох болно. Энэ мөчөөс эхлэн бүхнээс тэргүүнд Америк байх болно. Америк хамгаас тэргүүнд. Худалдаа, татвар, цагаачлал, гадаад бодлогын шийдвэр бүр Америкийн ажилчид, Америкийн гэр бүлүүдийн тусын тулд гарах болно. Манай бараа бүтээгдэхүүн, ажлын байр, компаниудыг бусад улсууд хоослон цөлмөхөөс бид хамгаалах ёстой. Ийм хамгаалалтын үр дүнд бид дахин хүчирхэгжиж, хөгжил дэвшилд хүрнэ.”

“Бидний энгийн дүрэм: Америкаас худалдаж ав, Америк хүнийг ажиллуул”

ИСЛАМЫН ТЕРРОРИЗМИЙГ АРЧИН ХАЯНА
“Бид хуучин эвслийг шинэчлэн, дахин байгуулж, соёлт ертөнцийг Исламын радикал терроризмийн эсрэг нэгтгэн тэмцэж, түүнийг дэлхийн хөрснөөс арчин хаях болно.”

Трампын хэлсэн үг бүрэн эхээрээ: