ЗӨН БИЛЭГТЭН Д.МЯГМАРБАЯР: БИ ОРОС УЛСЫН ЗӨН БИЛГИЙН ТУЛААНД ОРОЛЦОНО…

622

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахаас яриагаа эхэлье?

-Намайг Д.Мягмарбаяр гэдэг.Гучин настай зөн билэгч, хар домч, энергийн засал эмчилгээ хийдэг.

-Анх ямар тохиолдлоор өөрийгөө зөн билэгтэй хүн гэдэгээ мэдэрсэн бэ?

-Сүнс маань намайг төрөхөд л өгөгдөлтэйгөөр ирсэн гэдгээ мэдэрдэг дээ.Багад, хий юм их харах, чихэнд сонсогддог байсан.Бага байсан болохоор нэг их анзаардаггүй байв. Хожим нь авианы бясалгалыг сонирхон судалсан. Долоон жил авианы бясалгалыг бясалгаад хоёр жилийн өмнө билгийн мэлмий нээгдсэн гэж болно.

-Та өөрийгөө нэг үгээр тодорхойлвол хэн гэсэн үг вэ?

-Дээд хүчний мэдээллийг дамжуулагч.

-Дээд хүч гэж юу вэ?

-Тухайн цаг үедээ билгийн мэлмий нь нээгдсэн Будда, Исүс гээд бид мэддэг. Бурхдууд гэж нэрлэдэг.Энэ хүмүүс дээд хүчтэй холбоотой, нэг тэнгэр дор оршдог буюу хүмүүсийнхээр бүх шашин нэг гэсэн үг.

-Зөн билиг гэдэг нь хүний зургаа дахь мэдрэхүй бүрэн ажиладаг гэсэн үг үү?

-Хүнд таван мэдрэхүй гэж бий.Билгийн мэлмий нээгдсэнээр зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлэх боломж нээгддэг.

-Удам дамжсан эсхүл өгөгдөлтэй байж зөн билэгтэн болдог гэж ойлголт байдаг.Таны жишээнээс чадвараа хөгжүүлснээр зөн билэгтэн болох боломжтой гэсэн үг үү?

-Хүн бүрт зөн билгийн чадвар тодорхой хэмжээнд өгөгдсөн байдаг.Монгол хүнд бүр ч илүү бий. Үүнийг бясалгалын хүчээр хөгжүүлж болдог учир заавал удам дамжсан байх албагүй.

-Билгийн мэлмий нээгдэх үед чинь ямар мэдрэмж төрсөн бэ?

-Долоон энергийн хүрдний гурав дахь мэлмийн чакра анх нээгддэг. Анх нээгдэхэд мэлмийгээр галд шатаж байгаа юм шиг халуун оргисон мэдрэмж ирсэн. Билгийн мэлмий нээгдсэнээр Дэлхийн мэдлэгийн сан руу нэвтэрч бүхий л өнгөрсөн болон ирээдүйг тольдоно гэсэн үг.

-Тэгэхээр хүний нүдэнд харагдахгүй албин чөтгөр ч юм уу тийм зүйлийг харах уу?

-Тийм.Ерөнхийдөө гурван ертөнц бий.Дэлхий, Там , завсарын ертөнц гэж. Там нь Дэлхийн таталцлын хуулиараа сүнсний хөгжлөөрөө дорой сүнснүүдийг нас барсных нь дараа там руу татчихдаг гэсэн үг юм. Энэ мэтчилэн Астрал аялал анх хийдэг байхад надад дээд түшнийхэн харуулах зүйлсээ харуулж байсан.

-Астрал аялал гэдгээ тодруулбал?

-Астрал аялал гэж зүүд, төсөөллийн ертөнц хоёрын завсар байдаг.

-Астрал ертөнцөөр яаж аялдаг юм бэ?

-Бясалгалын төлөвт оршиж байж аялана.Мөн хамгаалалт хийдэг.Хэрэв хамгаалалт хийлгүй аялвал сөрөг эрчим, энерги сорогч муу зүйлсүүд наалдчихдаг.Энэ надад маш муугаар тусна.

-Хамгаалалт гэдэг нь……?

-Зан үйлийн хамгаалалт.Таван махбодийн хамгаалалт хийнэ.Мөн бодол санаа цэвэр байж тухайн Астрал аялалаар аялана.

-Сүнсний дахин төрөлтийн тухай яриач?

-Сүнсний хүчээ дээшлүүлэх гэж хүн дахиж төрдөг. Хүн амиа хорлох юм уу эсвэл цаг бусаар хүн нас барвал эх дэлхий тэнцвэрээ хангахын тулд завсрын ертөнц рүү илгээдэг. Харин сүнсний хөгжил н; бүр дорой хүмүүс нь тамруу илгээгддэг.

-Засврын ертөнцөд гацчихсан сүнснүүдэд гарах боломж байдаг уу?

-Ерөнхийдөө сүнсний хөгжилөө дээшлүүлж байж гарна.Зарим нь гацчихсан байх нь ч бий.

-Завсарын ертөнц энгийн нүдэнд харагдахгүйгээр бидэнтэй цуг зэрэгцэн оршдог уу?

-Тэдгээр сүнснүүд бидний ертөнц дээр цуг оршихын зэрэгцээ буг чөтгөр, албин тийрэн болсон байдаг. Өөрийн хүслээ хангахын тулд хүний биед орж хүсэл шуналаа хангаж, энергийг нь сордог.Ахиж төрөхийг хүсдэггүй сүнснүүд ч бий. Шөнө дунд гурван цагаас завсарын ертөнц нээгддэг гэж үздэг.

-Сүүлийн үед зарим бөө онгод тэнгэрээ биш албин биедээ оруулчихдаг гэдэг, энэ үнэний хувьтай гэсэн үгүү?

-Мэдлэг дутмаг болон хэт хувийн эрх ашгийн төлөө буруу хүн дээр очиж, буруу зүйл өөртөө наалгуулах тохиолдлууд олон.Ер нь Монголын бөө нар жинхэнэ онгод тэнгэрээ оруулсан нь ховор, Олонх нь завсрын ертөнцийн сүнснүүдийг биедээ оруулчихдаг.

-Харин таны сүнсний хувьд….?

-Би өөрийнхөө сүнсийг Астрал сүнс гэж нэрлээд байгаа. Энэ нь маш олон төрөлт дамждаг тэр хугацаандаа олон мэдлэгийг өөртөө цуглуулсан байдаг. Тэр мэдлэг н; миний төрөлт дээр задарч байгаа гэсэн үг юм. Тэр бүх мэдлэгийг би олон нийтэд түгээх үүрэгтэй.

Яаж үүргээ биелүүлэх вэ гэвэл хүмүүст тус болох, үйл хийх. Энэ ч утгаараа Оросын зөн билгийн тулаанд оролцох гэж байгаа.Үүргээ биелүүлж тэр гэрлийг түгээнэ.Астрал сүнс гэдэг маань сонгогдсон сүнс.Болох ёстой юм болдгоороо болдог шиг нээгдэх цаг нь ирэхээр нээгдсээр байгаад ийм түвшинд хүрсэн.

-Чадвараа хөгжүүлнэ гэхээр хүмүүс сургалтад сууж өөрийгөө хөгжүүлдэгтэй адилтгаж болох уу?

-Болно.Цаашдаа зөн болгийн мэдрэмжтэй хүүхдүүдэд зориулсан сургууль нээх бодолтой байгаа.

-Тэгвэл хүссэн хүн сүнсний чадвараа хөгжүүлээд билгий мэлмийгээ нээчихэж болох уу?

-Билгийн мэлмийг шууд нээж болдоггүй.Хүн өөрөө бохир бодолгүй цэвэр тунгалаг байж нээдэг. Өөрийгөө цэвэрлэж чадаагүй хүн солиорол тусна мөн муу юм наалдахдаа их.Мөн зөвхөн хувийнхаа эрх ашгийн төлөө хүн луйвардах худал мэдээлэл хэлэх зэргээр буруугаар ашигладаг хүн их байдаг. Тийм болохоор хүссэн хүн бүхэнд бас нээгдээд байхгүй.

-Монголчуудын хүн чанар их муудаж байна гэдэг.Бид эргэн тойрноо харахад тийм ч сайхан амар тайван бус байна.Энэ юутай холбоотой вэ?

-Монголчууд тэнгэр заяатай ард түмэн. Гэхдээ үүнийгээ дааж чаддаггүй худал хуурмагаар хучигдсан. Энэ нь бол нэг ёсны муу үйлийн үр юм. Үйлийн үр гэдэг нь өвчин зовлонд ээрэгдэж ‘өт хорхойндоо’ баригдаж байгаа нь үйлийн үртэй холбоотой.Дэлхий ээжийгээ хайрлахгүй, сөнөөж, устгаж муу эрчим болгон хувиргаж байна. Энэ бол Дэлхий нийтийн асуудал. Хүний хүсэл шуналаас болж үйлийн үрэндээ баригдаж байна.Эдгэдэггүй өвчнүүд үйлийн үртэй холбоотой. Жишээ нь хорт хавдар бол хүний ус эрчим бузарлагдсанаас болно. Таван махбодь бохирлогдож бузарлагдаж байна.Гал махбодь гэхэд хамгаалах эрчимтэй гэтэл үүнийг устгах эрчим буюу галд өртөх, шатах галын аюул болгож ашиглаад байна.

-Тэгвэл сайн үйлийн үр гэж байгаа биз дээ?

Хүнд тодорхой оногдсон тавилан гэж байдаг. Хүний хувь тавилангийн 70 хувь нь өөрөөс нь.30 хувь нь сүнсний холбоосноос шалтгаалдаг.Сүнсний холбоос бол тухайн хувь тавилангаараа холбогдсон хүмүүсийг хэлдэг. Үүнд сайн муу үйлийн үр аль аль нь харагддаг.

-Зөгнөлүүдээ яаж бичдэг вэ,биелсэн зөгнөлүүдээсээ хэлээч?

-Эхнээсээ биелж байгаа гэхэд болно.Шууд хэлж болох,болохгүй зүйл гэж бас бий.Зөгнөл далд утгатай ирдэг.

-Танд Ковидтой холбоотой мэдээлэл ч юм уу, зөгнөл ирж байсан уу?

-Би жилийн өмнө фэйсбүүк хуудсандаа бичиж байсан.Би шууд хэлдэггүй,шүлэглэж хэлдэг.

-Ковид Монголоос хэзээ байхгүй болох вэ?

-Үүний хариулт болгож жилийн өмнө зөгнөж бичсэн дөрвөн мөртөө уншья.

……Далд бодлогын вирус

Далбаануудыг багтаа нэмсээр

Дахин шинэ хувирлуудад шилжин тэлсээр

Дарамт айдсаар борчуулын шугамыг хүлэн

Тэнцвэрын оч хүртэл системээс арчина.(2020 оны 2.22) Ямар нэг тэнцвэр хангагдаж дуусахад ковид замхарна.


-Та Оросын зөн билгийн тулаанд орно гэлээ. Түүнийг зүгээр нэг шоу нэвтрүүлэг гэж сонссон уу?

-Шоуны хувьд тодорхой хэмжээний тавилт мэдээж байгаа.Гэхдээ түрүүлж байгаа хүмүүс нь огт чадваргүй хүмүүс биш шүү.

-Нэг удаа түрүүлсэн хүн нь тэмцээний хариуг хэлж өгсөн гэж твиттэр хуудсанаа жиргэж байсан.Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Тэр бол тухайн хүний шийдвэрээс болж гаргасан зүйл.Хэт далд ертөнцөд итгүүлж болохгүй гэсэн улсын бодлогын зүгээс зөн билгийн тулааны эсрэг хийсэн бодлогын чанартай зүйл.

-Та зөн билгийн тулаанд оролцоод ямар байранд орохоо харж байн уу?

-Миний чадвар бол түрүүлэх хэмжээнд байгаа.Гол нь шоу гэдэг утгаараа намайг шууд түрүүлүүлнэ гэж байхгүй. Гэхдээ яг энэ тухайн агшинд надад мэдээлэл ирнэ шүү дээ.

-Тэгвэл дээд хүчнээс хариултаа ямар агшинд авдаг вэ?

-Бясалгаж байгаа тайван үе эсвэл сэтгэл санаа тогтворгүй үе гээд янз бүрийн байдлаар авна.

-Зөн билэгтэн бүр өөр зан үйл хийдэг.Та үзэхдээ ямар зан үйл хийдэг вэ?

-Зан үйл хийдэггүй шууд үздэг.Туслах болох европ гаралтай эртний бичээстэй чулууг ашигладаг.

-Энэ чулууг хаанаас авдаг вэ?

-Чулууг нь аваад дээд хүчнээс ирсэн мэдээллийн дагуу дээрх тэмдэгтийг нь өөрөө бүтээсэн.

-Таны шивээсүүд ямар утга учиртай вэ?

-Бүгд миний далд ертөнцтэй холбоотой.Духан дээр байгаа нь мэлмийний хамгаалалт.Тулаанд орход бусад зөн билэгтнүүдээс мэлмий рүү дайралт хийдэг түүнээс хамгаалж байгаа юм.

-Нэг сониуч асуулт асууя.Зөн билэгтэн хүн гэргийгээ яж сонгох бол?

-Сүнсний холбоосоор татагдаж ирдэг.

-Та их сургууль төгссөн үү?Мэргэжлээрээ ажиллаж үзсэн үү?

-Санхүү эдийн засгийн их сургуулийг төгссөн.Мэргэжлээрэй ажиллаж үзээгүй.Надад оноогдсон үүрэг болохоор мэргэжлээрээ ажиллах шаардлага гараагүй.

-Хар дом гэж яг юу юм бэ?

-Зан үйлийн чанартай гарт баригдах зүйлийг ашиглан хийж байгаа засал номыг Хар дом гэдэг.Хар дом нь муу үйл хийдэг гэж буруу ойлголт шүү.

-Хүмүүс хэн нэгнийг хорлох гэж танд хандсан тохиолдол байдаг уу?

-Зөндөө.Юуны өмнө тэр хүнийг үзнэ. Үнэхээр болохгүй зүйл хүсч байвал буцаадаг.

-Гэхдээ хийдэг хүмүүс байдаг шүү дээ?

Хэрвээ хүн хараал хийж байгаа бол, хийлгэж байгаа бол үр хүүхдэдээ дааж давшгүй муу үйлийн үрийг цуглуулж өгч байна гэсэн үг.Үхлийн дараа цагаан,улаан гэрлийн шугамаар тэд бүгд шүүгдэнэ.

-Аз жаргалгүй гэр бүл олон байдаг.Сэтгэл хөдлөлөөрөө гэрлэчихсэн гэх юм уу.Бас салалт их байна.?

Үйлийн үртэй холбоотой.Бас сүнсний холбоос биш байна гэсэн үг.

-Сүнсний холбоосыг яаж мэдрэх вэ?

-Сүнсний холбоос тухайн хүнд өөрт нь мэдрэгдэнэ.Сайн анзаарах, мэдрэх хэрэгтэй.

-Яагаад хүн хүчирхийлэгч болдог вэ?

-Хүчирхийлэгч бол нийгмийн бүтээгдэхүүн. Давхар далд ухамсар нь доголдчихсон яваа гэж ойлгож болно.

-Хүний санаанд оромгүй аймшигтай гэмт хэргүүдийг үйлддэг.Энэ хүний биед хүний сүнс биш албин чөтгөр орчихсон гэж ойлгож болох уу?

-Тийм…..Гал хамгаалалт унтарчихсан, зориг тэмүүлэлгүй болчихсон хүмүүс албин тийрэнд биеэ алдахдаа амархан байдаг.Үүнээс хол байхын тулд сөрөг энергитэй уран бүтээлүүд болон сөрөг бүхнээс хол байх хэрэгтэй.

-Онгод тэнгэр гэж яг хэн юм бэ?

-Онгод тэнгэр гэж сүнсний хөгжил нь тулчихсан дахиж Дэлхийд төрөх шаардлагагүй сүнсийг нэрлэж байгаа юм.

-Хүн бодол санаа, үг, үйлдлээрээ үргэлж үйлийн үр цуглуулж байдаг.Тэрийгээ амьд насандаа үүрч барахгүй болохоор үр хүүхдэд нь дамжин очдог гэж үнэн үү?

-Үнэн

-Таны зөгнөлөөс чинь биелсэн ямар тохиолдол байна вэ?

-Галын аюулаас болж олон хүн үхэхийг харж байна гэж 12-р сарын 17-нд Фэйсбүүк хуудаснаа оруулсан.Энэ өдрөөс хойш олон галын аюул учирсан.

-Энэ жил Монголд болох нэг зөгнөл хэлээч?

-Тухайн үед мэдээлэл ирэх үед бичнэ.

-Там гэж байгаа юм чинь диваажин гэж байгаа гэсэн үг үү?

-Диваажин гэдэг нь сүнсний хөгжил дээшлээд дээд оршихуй болохыг хэлж байгаа юм.

-Шинжлэх ухаанаар бол бид 5D ертөнцийн үед амьдарч байна.Таны хувьд хэдэн хэмжээст ертөнцөд аялдаг гэсэн үг вэ?

-Үүнийг би хэмжмээргүй байна.Гэхдээ хамгийн дээд хэмжээстэд байгаа гэж бодож байна.

-Та ном гаргана гэсэн үү?

-Сүүдрийн яруу найргаар бичсэн зөгнөлүүдээрээ ном гаргана.Өмнө нь биччихсэн зөгнөлүүд байгаа.