Тангараг өргөх ёслолоосоо Цагаан ордонд ирсэн Дональд Трамп хамгийн эхнийхээ шийдвэрүүдийг гаргажээ.
Түүний анхны захирамж хоёр генералыг Батлан Хамгаалах болон Дотоодыг Хамгаалахын тэргүүнд томилох шийдвэр байлаа. Тэтгэвэрт гарсан генерал Жэймс Мэттис Пентагоны тэргүүн болж, генерал Жон Кэлли Дотоодыг Аюулаас хамгаалах байгууллагыг удирдахаар болж байна.
Анхны захирамжид бас нэг тушаал багтсан нь “Obamacare төслийн хүндрэлийг бууруулах” гэсэн агуулгатай байсан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдээлжээ.
Энэ нь яг ямар утгатай шийдвэр болохыг дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна. Америкийн олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн энэхүү төслийг санаачлагчийн нэрээр нь Obamacare хэмээн албан бусаар нэрлэдэг юм.
Өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаандаа амжуулсан хамгийн гол ажлуудын нэг хэмээн нэрлэж байсан Obamacare-ийг Дональд Трамп сонгуулийн үеэр байнга шүүмжилж байсан. Ерөнхийлөгч болсон анхны өдрөө үүнийг хүчингүй болгоно хэмээн амлаж байсан юм.
Тэгвэл Трамп хэлсэн үгэндээ хүрч Обамагийн бахархал болсон нэг ажлыг үгүйсгэх шийдвэр гаргасан бололтой.
Эх сурвалж: Independent