Холливудын хамгийн сайхан хос болох жүжигчин Ченнинг Татум болон Дуан Женна албан ёсоор салж буйгаа мэдэгджээ. Хос өнгөрсөн 2006 онд “Step Up” кинонд хамтран тоглож, улмаар үерхэх болсон юм. 2009 онд хуримаа хийхээс гадна анхны охиноо өлгийдөн авчээ. Хэвлэлээр цацагдсан уг мэдээллийг жүжигчид өөрсдийн инстаграм хуудсаараа баталсан байна.
Жүжигчин “Бид салахаар боллоо. Бид өөр өөрсдийн хүссэн замаараа явахаар болсон” хэмээн жүжигчин залуу инстаграмдаа бичжээ.