Орос хэлний төвтэй болно

780

МУБИС-д Орос хэлний төвийг байгуулахаар бэлтгэл хангаж байна.

Манай улсад ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн статусаар үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн сургууль бий.

Орос 14, Гуравдугаар сургуулийг төгссөн сурагчид тус улсын сурагчдын адил шалгалт өгч, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны гэрчилгээг авдаг.

Тэр дундаа ОХУ-ын их, дээд сургуульд элсэх хүсэлтэй сурагчид тус улсад очиж, элсэлтийн шалгалтаа өгдөг учир багагүй явдал чирэгдэлтэй байв.

Харин ирэх хавраас эхлэн МУБИС-д байгуулах Орос хэлний төвдөө элсэлтийн шалгалтыг зохион байгуулах талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь ОХУ-д айлчлах үеэрээ Боловсролын сайдтай нь ярилцаж, тохиролцоод иржээ.

Энэ ажлын бэлтгэл хангах чиглэлээр ОХУ-ын БШУЯ-наас мэргэжилтнүүд манай улсад удахгүй ирэх юм байна.