Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар автобензиний албан татварыг дахин бууруулжээ.
Тодруулбал, автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт дахин тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталсан байна.
Ингэснээр онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болголоо.
Сүүлийн үед газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ 30-33 ам.доллараар буурч байгаа сайн талтай ч, долларын ханшийн өсөлт нь нефть импортлогч компаниуд санхүүгийн алдагдалтай ажиллах, зах зээл дээр жижиглэнгийн үнэ нэмэгдэх шалтгаан болж байгаа юм.
Нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн аравдугаар сарын 5-нд Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулж, автобензинд тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянган төгрөг болгож байсан билээ.