“Мөнгөөр нэр дэвшигч” гэсэн пайз зүүснийх нь төлөө АН-ынхан С.Эрдэнээс зугтаж байна

296

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлахад хэдхэн хоног үлдээд байгаа энэ цаг үед АН-ын гишүүд нэр дэвшигчдээ сонсохоос ч ичиж байна. С.Эрдэнэ дарга горилогчиддоо эхнээс нь 100 сая төгрөгийн босго тогтоосон нэр дэвшигчиддээ “мөнгөөр нэр дэвшигч” гэсэн пайз зүүчихээд байгаа билээ.  100 сая + нь мөнгөний нэр дэвшигч болж, мэдлэг, боловсролтойчууд нь мөнгөгүйчүүдийн тоонд орж эхнээсээ бие даацгаасан. 

Энэ намын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуягаас эхлээд ардчиллын анхдагч Э.Бат-Үүл хүртэл уугуул намаасаа татгалзаж,  бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн. АН-ын дэд дарга нь хүртэл бие даан нэр дэвшсэн. Эдний хувьд мөнгөгүй гэхээсээ илүү С.Эрдэнэтэй эрх мэдэл булаацалдан шөргөөцөлдөж бие даасан гэж ярьж байна.  

Намын дэд дарга, экс дарга нар нь бие даан нэр дэвшиж намынхаа эсрэг өрсөлдөхөөр болсонтой холбоотойгоор өнөөдрийг хүртэл АН-аас, намын дарга С.Эрдэнийн зүгээс  тодорхой байр суурь илэрхийлээгүй. 

Намын удирдах дээд байгууллага ҮБХ-ны  хэд хэдэн гишүүн С.Эрдэнийн 100 сая төгрөг болон нэмж авах 300-500 сая төгрөгийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Үр дүнд нь “хэдэн халтар таван цаасаа аваад зайлаарай” хэмээн хөөгдөж нэр дэвших эрхгүй хоцорсон. Харин бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн МАН-ын дарга асан, Ерөнхий сайд хүртэл өндөр албыг намынхаа буянаар хашиж асан Н.Алтанхуяг, Ардчиллын “Улсын баатар” Э.Бат-Үүл, эдүгээ АН-ын дэд даргын албаас чөлөөлөгдсөн эсэх нь албан ёсоор мэдэгдээгүй байгаа бие даагч Б.Дэлгэрмаа нар чимээгүйхэн бие даагчдын эгнээнд шилжсэн.   

Ингэснээр тэд одоогоор хөөгдсөн, хасагдсан нь тодорхойгүй байгаа ч АН-аас биш С.Эрдэнэ даргаас зугатан эсэргүүцлээ илэрхийлсэн хэмээн үзэж байна. Гэвч намын эсрэг өрсөлдөж буйнх төлөө Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Б.Дэлгэрмаа наын дарга нартаа С.Эрдэнэ ямар ч хариуцлага тооцож чадахгүй байгаа нь АН хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагагүй байгааг харуулж байна.   

Хэдхэн хоногийн дараа сонгуульд оролцох 19 нам, эсвэл нэр дэвшигчдээ зарлана. АН-аас хэн ч нэр дэвшсэн бай С.Эрдэнээр толгойлуулан сонгуульд оролцож буй нь өөрөө ялагдал хэмээн ардчилагчид үзэж байгаа аж. Учир нь одоогийн АН нам биш Эрдэнийн компани шиг мөнгөний хойноос улайрч гишүүдээ 100 саяар үнэлэн нэр дэвшүүлж байгаа нь АН-аас нэр дэвшигчдэд “Мөнгөний нэр дэвшигч” гэсэн пайзыг хүссэн ч үл хүссэн ч зүүчихээд байгаа юм.