Д.Нарангэрэл: Гадаадад байгаа 20 гаруй монгол иргэн коронавирусийн халдвар авснаас 15 нь эдгэрсэн

263

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Коронавирусийн халдвар 215 оронд бүртгэгдэж, 3.9 сая хүн өвчилж, 270 мянган иргэн нас барлаа. 1.3 сая иргэн эмчлэгдэж, 2.3 сая хүн эмчлэгдэж байна. 

Улсын хэмжээнд 987 хүн ажиглалтад байна. Өчигдөр 72 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Ажиглалтын байранд нэг их эмч, 26 резидент эмч ажиллаж байна.

өнгөрсөн 24 цагт ЭМЯ-ны 119 тоот утсанд 319 дуудлага ирсэн ба гадаадын 2 улсаас 8 монгол иргэн холбогдлоо. АНУ-аас 6, Швед улсаас 2 иргэн холбогдсон. АНУ-аас COVID-19 халдвар авсан нэг иргэн ЭМЯ руу холбогдож зөвлөгөө авлаа. Бусад иргэд халдвараас сэргийлэх, клиникийн шинж тэмдэг эмнэлзүйн талаар зөвлөгөө мэдээлэл авлаа.

Гадаадад байгаа 20 гаруй монгол иргэн коронавирусийн халдвар авснаас 15 нь эдгэрч, ажилдаа орж, ердийн амьдралын хэв маягтаа шилжсэн. Бусад нь гэрийн тусгаарлалтад байна гэлээ.