Ши Жиньпин даргын гэрэл зураг вичат хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татав

617

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мод тарих ажиллагаанд оролцож байгаа гэрэл зураг олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татсан байна.
 
Тус гэрэл зурагт тэрээр хүрз мөрлөн мод тарих газар руу алхаж байгаагаар буусан юм. Ши Жиньпин даргын хүрз мөрлөн инээмсэглэн алхаж байгаа байдал нь 30 жилийн тэртээх нэгэн гэрэл зурагтай маш төсөөтэй болохыг вичат хэрэглэгчид олж илрүүлжээ.
 
Тэр бол 1989 онд Ниндэ газар орны намын хорооны дарга асан Ши Жиньпин шууд харьяа байгууллагынхаа боловсон хүчнийг дагуулан мод тарихаар хүрзээ мөрлөөд зориг санаа шулуудсан байдалтай тариан талбай руу том том алхаж байгаа зураг юм.
 
ХКН-ын 18 дугаар хурлаас хойш Ши Жиньпин дарга жил бүрийн хавар албан журмын мод тарих ажиллагаанд биечлэн оролцох болжээ.
 
Эх сурвалж:  Синьхуа Агентлаг