Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-ууд өнөөдрийн байдлаар нийт 8 төрлийн 57 тусгай зөвшөөрлийн хүрээнд 302 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 2018 оны жилийн эцсийн дүнгээр нийт 30543 харилцагч, 18733 зээлдэгчид үйлчилгээ үзүүлсэн байна. Эдгээр ББСБ-ууд 2018 онд 44.2 тэрбум төгрөгийн орлоготой, 34.1 тэрбум төгрөгийн зарлагатай, 10.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд нийтдээ 183.8 тэрбум төгрөгийн активтай байгаа нь банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн 14.3 хувийг бүрдүүлж байна. Харин пассивын 48.0 хувийг өр төлбөр, 52.0 хувийг эздийн өмч эзэлж байгаа нь харьцангуй зохистой харьцаа юм.
Дээрх 29 ББСБ-ын 13 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байна.