Хойд Солонгосоос суллагдсан оюутан Отто Уормбер нас баржээ

363

Хойд Солонгосын шоронд 17 сар хоригдсоны эцэст өнгөрсөн долоо хоногт суллагдсан америк оюутан Отто Уормбер нас барсан байна. Түүнийн нас барсныг гэр бүлийнхэн нь даваа гарагт мэдэгдсэн талаар гадны хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр даваа гарагт орон нутгийн цагаар 14:20 цагт Цинциннатигийн эмнэлэгт амьсгал хураасан гэнэ. Оттогийн хувьд 2016 оны гуравдугаар сард хөдөлмөрийн чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хоригдох ял авсныхаа дараа 22 настай Уормбер ухаан алдаад дахин сэргээгүй гэгдэж байгаа юм.