Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Шилийнгол аймгийн Дотоодыг хамгаалах товчоотой хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны төлөвлөгөөнд 2018 оны 7 дугаар сарын 2-нд Шилийн хотноо гарын үсэг зурав.
Тус төлөвлөгөөнд хоёр тал иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, зарим гэмт хэрэгтэй хамтран тэмцэх зэрэг асуудлууд тусгагдсан болно.
Эх сурвалж: consul.mn