Долоодугаар сарын 9, 10-нд АМРАХГҮЙ

631

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хуулийн дагуу тав хоног амардаг. Энэ жил баярын амралтын хоёр өдөр нь Бямба /07.14/, Ням /07.15 /гарагт таарч байгаа.

Засгийн газрын хуралдаанаар 7 дугаар сарын 9, 10-ны ажлын өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэх тухай хэлэлцсэн ч дэмжигдээгүй байна.

Энэ асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Засгийн газар болон төрийн байгууллагууд наадмын өмнөх өдрүүдэд хариуцлага өндөртэй ажиллах ёстой гэж үзжээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бид Үндэсний их баяр наадмаар буюу долоодугаар сарын 11-15-ныг дуустал амрах эрхтэй.