ХОНЬ – (3/21-4/19)
Төсөл төлөвлөгөөгөө бүтээлчээр хэрэгжүүлэх өдөр. Танд олон зүйлийг хялбархан хийчих боломжтой байна. Гэхдээ амжилтандаа ташуурах, бусдыг муучлах, хий хоосон амлалт өгөхөөс зайлсхий.
ҮХЭР – (4/20-5/20)
Дотно харьцаа шалгуурт өртөнө. Бусадтай ойлголцоход амаргүй байх бололтой. Амраг тань үндэслэлгүй хардаж болзошгүй. Уурлахыг урьтал болголгүй учир зүйгээ олохыг хичээ. Хэн нэгэнтэй эв эвдэрсэн бол эвлэрэх оролдлого хийхдээ ер бусын сонин аргаар оролдоод үз.
ИХЭР – (5/21-6/21)
Хүнд өдөр. Урьдчилан таамаглаагүй хачин нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс юуг ч бүү төлөвлө. Ачаалалтай ажиллавал эрч хүчээ барна. Ганц бие хүн сонирхол татсан нэгэнтэй учирна. Хүүхдийнхээ хүсэл саналыг анхаар.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Гэрээ хэлцэл байгуулах, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад тохиромжтой. Ямар нэгэн зүйлийг шинээр сурвал, эсвэл шинэ мэргэжил эзэмшвэл хожим тустай. Зөв тооцвол уулзалт, ажил хэрэг, гэрээ хэлцэл ашигтайгаар шийдэгдэнэ.
АРСЛАН – (7/23-8/22)
Нууцад нэвтрэх өдөр. Ном судар, бичиг баримтаас чухал мэдээллийг олж авна. Эцэслэн шийдвэр гаргах цаг нь болоогүй байгаа тул битгий яар. Бусдад ихэрхүү зан гаргавал байр сууриа апдана. Хуучин ажлаа дуусгахад тохиромжтой. Мацаг барихад үр дүнтэй.
ОХИН – (8/23-9/22)
Өнөөдөр та идэвхи зүтгэлтэй байж, стандарт бус сэтгэлгээгээрээ бусдыг гайхшруулна. Таны энэ байдал ажил төрөлд төдийгүй янаг амрагийн харьцаанд ч сайнаар нөлөөлнө. Гэр бүл, үр хүүхэдтэй харьцаа сайн байна. Та тэднийхээ хамтаар садан төрлийн асуудлыг шийдвэрлэнэ. Салхинд гарах, аялал зугаалгаар явахад ээлтэй.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Хариуцлагатай өдөр. Ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандвал амжилтад хүрнэ. Бүгдийг урьдчилан сайтар бодолцсон бол шинэ ажил эхлэж болно. Санаачлагатай, идэвхитэй байвал үнэлэмж дээшлэнэ. Ховонд өртөхөөс болгоомжил. Санхүүгийн ажиллагаанд таагүй.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Санаандгүй хийсэн ажил амжилтгай болж, нэр хүнд өснө. Гэхдээ хэт хөөрөлгүй даруу төлөв байгаарай. Хэн нэгэн танаас дэмжлэг хүснэ. Таны дотоод ертөнц илүү баялаг болж, та амьдралын мөн чанарын бодолхийлнэ. Ойр дотны хүмүүс, хань ижил, үр хүүхэд анхаарал шаардана.
НУМ – (11/22-12/21)
Таны өмнө шалгуур тавигдах өдөр. Өнөөдөр та хийсэн үйлдэл болгоныхоо төлөө хариуцлага хүлээхтул хянуур байж, үйлдэл болгоноо нягтал. Чухал шийдвэр гаргах, амьдралаа дүгнэж цэгнэхэд тохиромжтой. Мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, шинэ мэргэжил эзэмшихэд сайн.
МАТАР – (12/22-1/19)
Баяр хөөртэй, урам зоригтой баивал амжилтанд хүрнэ. Эд зүйл худалдаж авах гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Төлөвлөгөө зохиох, бичиг баримтад гарын үсэг зурахад таагүй. Хулгай дээрэмд өртөх, хуурч мэхлэгдэх магадлал буй тул болгоомжтой байгаарай.
БУМБА – (1/20-2/18)
Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтанд гарын үсэг зурахад ээлтэй өдөр. Том эд зүйл худалдаж авах, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийг цээрлэ. Хүүхдийнхээ хүслийг биелүүлж баярлуул, ойр дотны хүнээ халамжил.
ЗАГАС – (2/19-3/20)
Өөрийгөө хөгжүүлэх оролдлого бүхэн амжилтад хүргэнэ. Тиймээс мэдлэг чадвараа дээшлүүл, спортоор хичээллэ. Хэн нэгэнтэй эвлэрэх, харьцаагаа сэргээх шаардлагатай бол өнөөдөр амжуул. Сэтгэлээ ариусган тарни тоолж, бясалгал хийвэл тавилангаа өорчилж чадна.