Алина Загитова бэлгээ хүлээж авав

529

Оросын уран гулгалтын олимпийн аварга Алина Загитовад япончууд өөрийн Акита үүлдрийн гөлгийг бэлэглэсэн. Энэхүү арга хэмжээ Москвад болсон бөгөөд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эхнэрийн хамт оролцжээ. Японы Акита Нохойны Үүлдрийг хамгаалах нийгэмлэг залуу аваргад гөлөг бэлэглэхээр шийдэж, өчигдөр тус нийгэмлэгийн дарга Такаши Эндо бэлгийг гардуулжээ. Загитовад бэлэглэсэн гөлөг эм гөлөг боловч тэрбээр Масару хэмээх (Японоор Ялалт гэсэн үг) эрэгтэй нэр өгсөн байна.