Түймэрт өртсөн иргэнд гэр олгов

611

Ховд аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар 18 удаагийн гал түймрийн дуудлага иржээ. Хамгийн сүүлд буюу  тавдугаар сарын 12-ны өдөр Ховд сумын Баянбулаг багт гал түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн золгүй явдал тохиолдсон. Тухайн гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэн  Ж-д аймгийн Засаг дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас таван ханатай иж бүрэн гэр, сая төгрөгийн тусламж үзүүллээ.

Тусламжийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт нар гардуулж өглөө гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.