“Насны хишиг”-ийг өчигдрөөс олгож эхэллээ. Баяр наадмаас өмнө насны хишгийг олгох бөгөөд нийт 117034 ахмад настан хамрагдана гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв. Насны хишгийг:
- 65-69 настай ахмадууд 50 000 төгрөг,
- 70-79 настай ахмадууд 80 000 төгрөг,
- 80-89 настай ахмадууд 150 000 төгрөг,
- 90-ээс дээш настай ахмадууд 250 000 төгрөг тус тус олгоно.
Бүртгэгдсэн ахмадуудын мөнгө дансанд орно. Хэрэв бүртгүүлж амжаагүй бол сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандах юм.